Улаанбаатар хотын нэгэн сургуулийн сурагч Жижгээ хүү хичээлдээ гүйж явах замдаа сургуулийн танхай жаалуудад баригдан өвөөгөөсөө өвлөгдөн үлдсэн чулуун сахиусаа булаалгана. Танхай жаалуудад шидэгдсэн цүнхээ авах гэсэн тэрээр нэгэн өвөрмөц хэлбэртэй өндөг шиг чулуу олсоноос бүх зүйл эхэлдэг. Угийн сониуч Жижгээ шинэхэн олдвор чулуугаа гэртээ авчирсан шөнө нь л их гэрэл гарч өндөг гэж андуурсан чулуунаас нь бяцхан динозавр мэндэлжээ. Гайхаж сандарсан ч Жижгээ хүүд бяцхан динозавр нь шууд л таалагдлаа. Учир нь аав ээжтэйгээ гурвуулханаа амьдардаг Жижгээ ихэд ганцаарддаг байжээ. Шинэхэн найзаа ДИНЗА гэж нэрлэн аав ээж бусад хүмүүсээс нууцлахаар шийднэ.
₮9,500.00
₮9,500.00
₮9,500.00